Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон Украины нийслэл Киев хотод өнөөдөр /2022.08.25/ гэнэтийн айлчлал хийжээ. Тэрээр айлчлалынхаа үеэр эрчим хүчний хямралаас үүдэлтэй үнийн өсөлтийг даван туулж, Оросын түрэмгийлэлтэй тэмцэхэд Украинд үргэлжлүүлэн туслахыг иргэдэд хандан уриалсан байна.
Б.Жонсон, “Украины ард түмэн Оросын түрэмгийллийг цусаараа төлж байхад Баруунд ердөө эрчим хүчний үнэ нэмэгдэж байна” хэмээн мэдэгджээ. Мөн Их Британи улс Украинд 63 сая долларын өртөгтэй цэргийн техник хэрэгсэлийн тусламж олгох болсноо зарласан байна. Б.Жонсоны Украинд хийсэн энэ айлчлал нь түүний Их Британийн ерөнхий сайдын хувиар хийж буй сүүлийн айлчлал болж байна.
Эх сурвалж: BBC
BREAKING:
— Visegrád 24 (@visegrad24) August 24, 2022
British PM Boris Johnson has arrived to Kyiv on a surprise visit to celebrate Ukraine’s Independence Day together with Zelensky.
Looks like the Russians will have to cancel any plans of strikes on government buildings today. pic.twitter.com/5XoY0bcQP5