Үндсэн хуулийн цэцийн “Давхар дээл” буюу Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон нь нийгэмд багагүй шүүмжлэл өрнүүлээд байна. Учир нь ҮХЦ Үндсэн хуулийн манах, бусад хууль тус хуульд нийцэх байгаа хянах ёстой болохоос заалтыг нь нэг, нэгээр нь хүчингүй болгож байгаа нь нийгэмд буруу жишиг тогтооно гэж зарим иргэд үзэж буй.
Тэгвэл энэ асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудастаа, “Үндсэн хуулиар тоглогчдод хандаж хэлье “Энэ үйлдлээ нэн даруй зогсоо”, хэтэрлээ. Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг. Б.Чимид гуай “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” гэж хэлснийг нэмж сануулъя. Сануулга авахгүй бол сайн үйлс ч бурууддаг” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Үндсэн хуулиар тоглогчдод хандаж хэлье‼️"Энэ үйлдлээ нэн даруй зогсоо." Хэтэрлээ. Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг. Бираагийн Чимид гуай "Үндсэн хууль бол алганд багтсан Монгол улс" гэж хэлснийг нэмж сануулъя. Сануулга авахгүй бол сайн үйлс ч бурууддаг🆘️
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) August 24, 2022