Ш.Раднаасэд: ЦЭЦ-ийн дээр хөх тэнгэр байна гэж хэлээд УИХ-аар хэлэлцэх ямар ч боломжгүй орхиж болохгүй

Ш.Раднаасэд: ЦЭЦ-ийн дээр хөх тэнгэр байна гэж хэлээд УИХ-аар хэлэлцэх ямар ч боломжгүй орхиж болохгүй

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн шийдвэрийг хэлэлцэж байгаа юм. 

УИХ-ийн гишүүн Д.Цогтбаатар "Эрхзүйн хувьд нэлээд ноцтой асуудал үүсээд байна. Үндсэн хуулийн тодорхой заалтыг хүчингүй болгоод Үндсэн хуулийнхаа үндсэн үзэл баримтлалтай нийцээгүй гэдэг шалтгаанаар гаргаж байгаа нь маш ноцтой асуудал үүсгэж байна. Яагаад гэвэл үзэл баримтлалтайгаа нэгэнт нийцээгүй юм бол Үндсэн хууль батлагдсан цагаасаа эхлээд нийцээгүй гэсэн үг шүү дээ. Энэ нь бидний өнөөдрийг хүртэл баримталж байгаа хууль гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр Үндсэн хуулийн үзэл баримтлал 2019 оноос одоог хүртэл, шийдвэр гарах хүртэл хүчинтэй байсан гэж үзвал бас л бүр ноцтой асуудал болж байгаа юм. Тиймээс анх баталсан үеэсээ юу, шийдвэр гарсан үеээсээ энэ заалт хүчингүй болсон гэдгийг шалтгаан нөхцөлтэйгөөр тодорхойлохгүй бол асуудал үүсээд байна шүү" гэв. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Хэзээнээс эхэлсэн бэ гэж асуулаа. Найман сарын 15-анаас эхлээд 39-ийн нэгдүгээр заалт хүчингүй болсон. Үндсэн хуулийн ЦЭЦ-ийн эцсийн тогтоолоор хүчингүй болсон байгаа. Үндсэн хуулийн ЦЭЦ бол өмнө хэд хэдэн удаа хууль суурь зарчмаа зөрчиж байгаа талаар тодорхой шийдвэрүүд гаргадаг байсан. Гэхдээ хэзээ ч хүчингүй болгож байгаагүй. Энэ хүчингүй болгож байгаа тогтоол бол эцсийн шийдвэр, ЦЭЦ-ийн дээр хөх тэнгэр байна гэж хэлээд УИХ-аар хэлэлцэх ямар ч боломжгүй гээд орхиж бас огт болохгүй. Үндсэн хуулийг өөрчилж байгаа ч хүрээнд нь байх бусад заалтад захирагдах ёстой.