Ж.Батсуурь: Эрх баригчдын захиалгаар төрийн эргэлт явуулж байхад ард түмний төлөөлөл болсон бид оролцож байгаа нь гутамшиг

Ж.Батсуурь: Эрх баригчдын захиалгаар төрийн эргэлт явуулж байхад ард түмний төлөөлөл болсон бид оролцож байгаа нь гутамшиг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн  Ж.Батсуурь "Эрх баригчдын захиалгаар Үндсэн хуулийн ЦЭЦ-ийн есөн гишүүнээр могой баруулж, төрийн хямрал руу орох үйл явц болоод байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтэд яагаад бидний саналыг тусгахгүй байгаа юм. Дүгнэлт хэсэгтээ бидний хэлсэн үгийг оруулахгүй юм бол Төрийн байгуулалтын байнгын хороо гэж байгаад яах юм. Дүгнэлт гаргаж яах юм. Захиалгын гэж хэлж байгаагийн учир нь 

Ардчилсан Үндсэн хууль 1992 онд байгуулагдсан. Энэ хуульд давхар дээл болно гэж заасан байсан. Тэгвэл 1996 онд Ардчилсан нам ялахад Үндсэн хуулийн ЦЭЦ есөн сард нь хуралдаад цэцээрээ давхар дээл болохгүй гэдэг шийдвэр гаргаж байсан. Дараа нь 2000 онд Ардын нам ялахад давхар дээл болно гэсэн шийдвэр гаргасан.

Харин саяны шийдвэрийн хувьд бол Үндсэн хуулийн энэ заалтын дагуу УИХ хуралдах боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хүмүүсийн гаргасан гомдлыг "Дунд суудлын хуралдаан"-аар хэлэлцээгүй. Үндсэн хуулийн ЦЭЦ өөрөө шийдвэрээ гаргаад "Дунд суудлын хуралдаан"-аар хэлэлцэнэ гэж хүмүүсээ томилж явж байгаад их суудлын хуралдааныг ганц өдрийн дотор хийх шийдвэр гаргаж, бидний дээр хөх тэнгэр л байгаа гэсэн байдлаар асуудалд хандаж байна. Дунд суудлын хэлэлцэх асуудлыг шууд дээд хуралдаанаар хэлэлцсэн. Дээрээс нь хэлэлцэж болохгүй гэсэн хоёр асуудлыг хэлэлцэж байгаа учир би хуйвалдаан гэж харж байгаа юм. Ийм байдлаар хуулийг буруу хэрэглээд бидний дээр хөх тэнгэр байгаа гэж байгаа хүмүүст хариуцлага тооцож, татан буулгах байтал, хэдүүлээ дагаад энэ хуулийг засна гэж байгаа нь бол туулийн буруу, зөвхөн улс төрчдийн санаархлыг биелүүлэх гэж хүний гараар могой бариулж байгаа юм. Өнөөдөр Монголын Төрийг есөн хүн мэддэг болчих юм бол бид энд суугаад яах юм. Энэ мэт төрийн эргэлтийн чанартай үйл ажиллагаа явуулж байхад ард түмний төлөөлөл болсон бид нар энд оролцож байгаа нь гутамшиг биш юм уу" гэв.