ШУУД: Чуулганы хуралдаанаар "давхар дээл"-тэй холбоотой гаргасан Цэцийн шийдвэрийг хэлэлцэж байна

ШУУД: Чуулганы хуралдаанаар "давхар дээл"-тэй холбоотой гаргасан Цэцийн шийдвэрийг хэлэлцэж байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2022.08.24/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэсэн.

 ҮЗЭХ: