LIVE: АН-ын зарим гишүүд МАН-ын Засгийн газарт орно гэж байгааг эсэргүүцнэ гэв

LIVE: АН-ын зарим гишүүд МАН-ын Засгийн газарт орно гэж байгааг эсэргүүцнэ гэв

Өчигдөр /2022.08.23/ АН-аас УИХ-д сонгогдсон зургаан гишүүн хуралдаж АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон гэж мэдэгдсэн. Иймд Д.Ганбат тус шийдвэр нь "бусад гишүүдэд өрсөлдөх эрх олгоогүй хууль бус" хэмээн УИХ­-ын дарга Г.Занданшатарт хандсан.

Тэгвэл энэ асуудлаар АН-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр “УИХ-ын тухай хуульд бүлгийн даргыг томилж, чөлөөлөх хуралд бүлгийн нийт гишүүд оролцоно гэж заасан. Иймд бүлгийн даргыг томилж, чөлөөлөх асуудалд нийт гишүүд оролцох ёстой тул зургаан гишүүн хуралдаж О.Цогтгэрэлийг сонгосон нь хууль бус. Мөн АН-ын зарим гишүүд МАН-ын Засгийн газарт орно гэж байгаа. Үүнийг АН эсэргүүцэж байгаа. Парламентад 62 суудал авсан МАН хариуцлагаа дангаараа бүрэн хүлээх ёстой” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ: