Өнөөдөр /2022.08.24/ АН-ын зарим залуус болон тус намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо, Нэгдсэн Ардчилал холбоо зэрэг байгууллагууд хамтарч, “Үндсэн хуулиа өөрчлөх үү? Үлдээх үү?” хэлэлцүүлгийг хийж байна. Бид тус хэлэлцүүлгийг шууд дамжуулан ажиллаж байна.
Тус форумын үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, “Өнөөдөр та бүхэн анзаарч байгаа бол эрх баригч намыг, эрх баригч нарын хийх гэж байгаа үйлдлийг зөвтгөдөг гурван төрлийн хүмүүс бий болсон. Нэг хэсэг нь харахад эрдэмтний сэтгэлгээтэй эрх баригч нарын бүх зүйлийг шинжлэх ухааны үүднээс зөвтгөж ярьдаг, нөгөө хэсэг нь эрх баригчдын хуулийн хувьд ямар ч хамаагүй үнэ цэнээр зөвтгөдөг хуульч нар гарчихсан. Түүгээрээ хуульч нар эднийг дэмжиж байгаа юм байна гэж харуулахыг зорьдог. Гурав дах нь тоглоомын улс төрч, улс төрийн намууд.
Тэд нарыг цэц рүү гүйлгэж, өргөдөл гаргуулаад хэвлэлийн хурал хийлгэдэг ийм зүйл болж хувирсан байна. Есхөн хүн суугаад Монголын хувь заяаг шийддэг байж таарахгүй. Нэг нам үнэмлэхүй суудал авчихсан үед иргэд хуулиа тоохгүй болчихсон байна. Сүүлдээ Үндсэн хууль ямар хамаатай юм гэсэн зүйл рүү хүмүүс орж байна. Үнэхээр л ҮХЦ хаягдсан улс төрчдийн цуглуулга болж хувирч байна” гэв.
LIVE: