Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн улс төрийн намууд нэгдэж “тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. Тус өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулах, парламентын гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудал багтаж буй. Тэгвэл өнөөдөр /2022.08.24/ АН-ын зарим залуус болон тус намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо, Нэгдсэн Ардчилал холбоо зэрэг байгууллагууд хамтарч, “Үндсэн хуулийг өөрчлөх үү? үлдээх үү?” хэлэлцүүлгийг хийж байна.
