УИХ-ын АН-ын бүлгийн асуудал олны анхаарлын төвд байна. Тэгвэл дээрх асуудлаар АН-ын бүлэг хоёр өдөр хуралдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг тодруулсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын даргад АН-ын бүлгийн даргын албан тайлбарыг хүргүүлжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн даргыг томилох талаар хууль бус үйлдэл гарчээ. Учир нь нэр бүхий гишүүд хуралдаж уг асуудлаар шийдвэр гаргахдаа нийт гишүүдийг оролцуулахгүйгээр хуралдсан байна. Тухайлбал, Д.Ганбат, А.Адъяасүрэн, Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ нар тус хуралд оролцоогүй. Иймд УИХ дахь АН-ын даргад нэрээ дэвшүүлж, өрсөлдөх эрхтэй эдгээр гишүүдийн эрхийг хангаагүй гэжээ. Учир нь УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд хуралдаж тус бүлгийн даргаар УИХ- ын гишүүн О.Цогтгэрэл сонгосон гэх мэдээлэл байгаа юм.