Үндсэн хуулийн цэцээс хариу ирүүлээгүйтэй холбоотойгоор байнгын хорооны хуралдаан хойшилсоор байна

Үндсэн хуулийн цэцээс хариу ирүүлээгүйтэй холбоотойгоор байнгын хорооны хуралдаан хойшилсоор байна

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаартай тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэхээр байсан. Гэвч Үндсэн хуулийн цэцээс хариу ирээгүй учраас байнгын хорооны хуралдаан хуралдаж чадахгүй байна.

Тодруулбал, өчигдөр /2022.08.22/ МАН-ын бүлэг хуралдаж , Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас "давхар дээлтэй" холбоотой гаргасан шийдвэрээр нь тодруулга авахаар болсон. Энэ дагуу УИХ-ын тамгын газраас бичиг явуулсан ч хариу ирээгүй аж. Нэгэнт хариу ирээгүй учраас 16.00 цагт товлогдсон УИХ-ын чуулганы хуралдаан ч хойшлох магадлалтай байна. Яг одоо МАН-ын бүлгийн гишүүд бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн өрөөнд уулзалдаж байгаа юм.