Монголд суугаа Английн элчин сайдын яамнаас “А.Навальныйг суллахыг ОХУ-аас шаардаж” мэдэгдэл гаргажээ

Монголд суугаа Английн элчин сайдын яамнаас “А.Навальныйг суллахыг ОХУ-аас шаардаж” мэдэгдэл гаргажээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг 2020 оны наймдугаар сард Новичок ангиллын химийн бодисоор хордуулж, улмаар тэрээр Германд эмчлүүлээд 2021 онд эх орондоо ирэхэд нь түүнийг нисэх онгоцны буудлаас баривчилж, дараа нь Алексей Навальныйд Москва хотын шүүх “мөнгө шамшигдуулсан” хэрэгт буруутгаж, есөн жилийн хорих ял оноосон билээ.

Тэгвэл Монгол Улсад суугаа Их Британийн элчин сайдын яамнаас албан ёсны твиттер хуудастаа “Алексей Навальный болон хилс хэргээр хоригдож буй улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллахыг бид Орос улсаас дахин шаардаж байна” гэсэн мэдэгдлийг нийтэлжээ.

Их Британийн Элчин Сайдын Яамны мэдээлэлд:

“Алексей Навальный руу Оросын аюулгүй байдлын алба химийн зэвсгээр халдсан аймшигт хэрэг гараад 2 жил болж байна. Химийн зэвсгийг хориглох байгууллага (OPCW), бусад улс орнуудын тус хэргийн талаар асуултуудад Орос улс тайлбар хийх, тус үйл явдлыг тандан судлахад саад болсоор байна.

Тэдний хий хоосон үгүйсгэлүүд үргэлжилсээр. Орос улс шударга ёсыг тогтоохын оронд Навальныйг улс төрийн хэргээр шоронд хорьсон бөгөөд энэ бол Оросын Украин дахь хууль бус дайныг эсэргүүцэгчид болон тэднийг шүүмжилсэн бүгдийг дархад ашигладаг Кремлийн хэрцгийллийн нэг жишээ юм. Алексей Навальный болон хилс хэргээр хоригдож буй улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллахыг бид Орос улсаас дахин шаардаж байна. Их Британи үргэлж ардчилал, эрх чөлөөний төлөө бат зогсох болно” гэжээ.