Тагнуулын ерөнхий газраас өмгөөлөгч Б.Баасанцогтыг өнгөрөгч дөрөвдүгээр сард баривчилсан. Учир нь тэрээр зарим хүмүүстэй нийлж, иргэдийг үймээн самуунд турхирах зорилготой ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Тэгвэл Б.Баасанцогтын эхнэр Б.Мөнхсайхан Өдрийн сонины өнөөдөр /2022.08.23/-ийн ярилцлага өгчээ. Тэрээр, “өнгөрөгч дөрөвдүгээр сарын 6-ны орой Тагнуулаас хоёр хүн ирж нэг хэрэг дээр гэрчийн мэдүүлэг авна гэж хэлж авч явсан. Маргааш нь ТЕГ-аас хэвлэлийн хурал хийж, маш олон буу, галт зэвсэг олдлоо гээдл огт танихгүй хүмүүсийн нэртэй холбож, Б.Баасанцогтоос янз бүрийн төлөвлөгөө машинаас нь олдлоо” гээд утга учиргүй худал мэдээлэл хийсэн. Тэр гурван хүнийг би ч танихгүй, манай хүн ч танихгүй” гэжээ.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН