Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Дэлгэрсайханыг томиллоо

Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Дэлгэрсайханыг томиллоо

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Ерөнхий сайдын захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гарсан байна.

Иймд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Ерөнхий сайдын тушаалыг танилцуулж аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов. хэрэгжүүлж ажиллах үүрэгт ажилд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангуулж ажиллах, хичээлийн шинэ жилийн нээлтэд бэлтгэх зэрэг цаг үeийн ажлыг тасалдуулахгүй, үргэлжлүүлэн ажиллахыг анхаарууллаа.