Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн улс төрийн намууд нэгдэж “тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. Тус өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулах, парламентын гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудал багтаж буй.
Тэгвэл АН-ын зарим залуус болон тус намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо, Нэгдсэн Ардчилал холбоо зэрэг байгууллагууд хамтарч, “Үндсэн хуулиа өөрчлөх үү? Үлдээх үү?” хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн Лхагва гараг /2022.08.24/-т хийхээр болжээ.