Д.Ганбат: Албан ёсоор АН-ыг засагт уриагүй байна /LIVE/

Д.Ганбат: Албан ёсоор АН-ыг засагт уриагүй байна /LIVE/

Ээлжит бус чуулганыг өнөөдөр /2022.08.22/ хуралдуулах УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамж гарсан. Иймд ээлжит бус чуулган зарлагдсантай холбогдуулж Улаанбаатар хотод байгаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнгөрөгч баасан гараг /2022.08.19/-т Д.Ганбатын өрөөнд цуглаж санал солилцсон байдаг.

Энэ үеэр “Засгийн газарт орж ажиллаач” гэсэн саналыг эрх баригчдын зүгээс АН-ын бүлгийн зарим гишүүдэд тавьсан талаар ярилцсан байна.

Ингээд “Засгийн газрыг хамтарч байгуулъя гэсэн албан ёсны санал” УИХ дахь АН-ын бүлэгт МАН-аас ирсний дараа байр сууриа илэрхийлье гэж тэд тохирчээ. Сонирхуулахад, эрх баригчдын зүгээс АН-д хоёр, ХҮН намд нэг сайдын албан тушаал санал болгож зарим гишүүдтэй ярилцаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат байр сууриа илэрхийллээ.

LIVE: