С.Нарангэрэл: Цэцийн шийдвэр УИХ-ыг үндсэн хуульд өөрчлөлт хийх гарцаагүй байдалд оруулж байна

С.Нарангэрэл: Цэцийн шийдвэр УИХ-ыг үндсэн хуульд өөрчлөлт хийх гарцаагүй байдалд оруулж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны  хаярьяа Боловсролын хүрээлэн МУИС-ын Эмерит профессор, Академич С.Нарангэрэл ҮХЦ-ийн хуулийн тогтоомж зөрчсөн талаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр, “МУ-ын ҮХЦ 2022 оны наймдугаар сарын 15-ний өдөр МУ-ын үндсэн хуульд 2019 онд оруулсан зарим нэмэлт өөрчлөлт, үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргасан. Одоо бол ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг үндэслэлтэй юу үндэслэлгүй юу гэж маргах элдвээр хэлэх ийм эрх хэн нэгэн албан тушаалтан, эгэл жирийн иргэд бидэнд байхгүй.

Энэ шийдвэр гарсны дараагаас эхлээд хүчин төгөлдөр болоод эцэслэгдчихсэн яагаад ч засах, өөрчлөлт оруулах боломжгүй зүйл. ҮХЦ гэдэг бол өөрөө Үндсэн хуулийн эрх зүйн маргааны асуудлаар мэргэшсэн дагнасан шүүх. Одоо харин ҮХЦ-ийн тогтоолын дагуу хүчингүй болсон заалтыг засамжлах, холбогдох хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах ийм шаардлага бол МУ-ын их хуралд хууль тогтоогчдын өмнө тулгарсан. Ер нь УИХ бол УИХ-ын сонгуулийн дараах Монголын ард түмний нийтийн эрх ашгийг илэрхийлсэн бага ард түмэн. Тийм учраас УИХ энэ асуудлыг шийдвэрлэнэ. Эрдэмтэн судлаачийн байрнаас УИХ ямар шийдвэр гаргах бол гээд дүн шинжилгээ хийхэд хоёр шийдэл гаргана. Үндсэн хуульдаа заавал хүрэхгүй, ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр холбогдох хууль Үндсэн хуулийн дараах хууль, их хурлын тухай хууль, ЗГ-ын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулаад асуудлыг шийдээд явах ийм арга байдаг. Гэтэл энэ боломжгүй. Заавал үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж цэцийн шийдвэрүүдээ хэрэгжүүлэх ийм шаардлага байна. Өөрөөр хэлбэл Цэцийн шийдвэр өөрөө УИХ-ыг үндсэн хуульд өөрчлөлт хийх гарцаагүй байдалд оруулж байна” гэв.