АТГ-аас Дарханы замын асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амагаланг шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан билээ.
Тэгвэл дараах асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тайлбар өглөө. Тэрбээр, “Өнөөдөр бол АТГ-аас надаас мэдүүлэг авсан, шалгасан, асууж тодруулсан зүйл бол алга байна. Би Дарханы замын асуудлаар олон ч удаа мэдэгдэл өгсөн. Юмны учир олдох байх. Үнэн мэдэгдэх байх. Хэрэгтэй бол бүх материалаа гаргаж өгч шалгуулахад бэлэн. АТГ-аас гялз шалгаж тогтоох ёстой. Буруутныг олж, тогтоох, бүр сайн ч шалгах ёстой” гэв.
LIVE: