Өнөөдөр /2022.08.22/ УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаж эхэлсэн. Хурлын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын талаар нууц мэдээлэл хийсэн тул чуулган хаалттай горимд шилжсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хаалттай мэдээлэл өндөрлөж, МАН-ын бүлэг хуралдаж эхэлсэн байна.
