Өнөөдөр /2022.08.22/ Уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.
Тэрбээр, "АИ 92-ийн хувьд долдугаар сард нэг компанитай хэлэлцээр хийсний үр дүнд гэрээ хийж 35,3 хувиар хямдруулж он дуустал тогтворжуулах шийдвэр гарсан. Ойрын хугацаанд Оросын компанитай хэлэлцээр хийх ёстой. Хэлэлцээр хийж цаашдаа үргэлжлүүлэн бид ямар байдлаар ямаршуу томьёоллоор явах вэ бид бүхэн таван жилийн гэрээний дагуу явж байсан.Тэр үнийг нэгэнт бид барих боломжгүй болсон. Харин урт хугацаанд гэвэл бид нефт боловсруулах бүтээн байгуулалтын ажил байна. Газрын тосны нөөц олборлуулалт нэмэгдүүлэх асуудал, бусад эх үүсвэр ялангуяа манай улсад нүүрсний нөөцтэй учир нөөцөөс шатахуун гаргах эдгээр зүйл дээр анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Гадаад зах зээлийн үнэ буух юм бол өмнө нь үнэ өсөхөд өсгөчхөөд буурахад буулгадаггүй байсан бол сая үнийг буулгасан. Цаашдаа буугаад байх юм бол буулгаад л байна” гэв.
LIVE: