УИХ-ын ээлжит бус чуулган хаалттай хуралдаж эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулган хаалттай хуралдаж эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр /2022.08.22/ эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Харин үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэл тавих учраас чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын илтгэл, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зэргийг хэлэлцэх юм.