Засгийн газарт орж ажиллаач гэсэн “албан ёсны санал” ирсний дараа байр сууриа илэрхийлье гэжээ

Засгийн газарт орж ажиллаач гэсэн “албан ёсны санал” ирсний дараа байр сууриа илэрхийлье гэжээ

Ээлжит бус чуулганыг маргааш /2022.08.22/ хуралдуулах УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамж гараад байна. Иймд ээлжит бус чуулган зарлагдсантай холбогдуулж Улаанбаатар хотод байгаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнгөрөгч баасан гараг /2022.08.19/-т Д.Ганбатын өрөөнд цуглаж санал солилцжээ.

Энэ үеэр “Засгийн газарт орж ажиллаач” гэсэн саналыг эрх баригчдын зүгээс АН-ын бүлгийн зарим гишүүдэд тавьсан талаар ярилцсан байна.

Ингээд “Засгийн газрыг хамтарч байгуулъя гэсэн албан ёсны санал” УИХ дахь АН-ын бүлэгт МАН-аас ирсний дараа байр сууриа илэрхийлье гэж тэд тохирчээ. Сонирхуулахад, эрх баригчдын зүгээс АН-д хоёр, ХҮН намд нэг сайдын албан тушаал санал болгож зарим гишүүдтэй ярилцаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.