Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул саяхан болсон шатрын 44 дүгээр олимпиадад түрүүлж, алтан медалийн эзэн болсон билээ. Тэгвэл Б.Мөнгөнзулыг УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.
Энэ талаар тэрбээр, “Б.Мөнгөнзул ШАТРЫН ОЛИМП-д АЛТАН медаль авч, 17 насандаа ОЛИМПЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ-ийн эзэн болсон. Б.Мөнгөнзулдаа спортын өндөр амжилт хүсье” гэжээ.