Өнөөдөр /2022.08.18/ Х.Баттулгын АН-ын Их хурал хуралдаж, “тус намын даргыг бүртгэх Улсын дээд шүүх /УДШ/-ийн асуудал”-ыг хэлэлцэнэ байгаа гэж буй. Харин тус хурлаар тэргүүн дэд даргад нэг хүн, дэд даргаар дөрвөн хүнийг сонгох ба Х.Баттулга АН-ын даргын албан тушаалаасаа түр татгалзаж, тэргүүн дэд дарга нь түүнийг орлоно гэж байгаа. Тэгвэл Х.Баттулгын АН-ын Их хурал 12 цагт эхэлжээ. Тус хуралд Х.Баттулга өөрөө оролцож байгаа аж. Тэрээр үг хэлэхдээ, "Бид эвдрэлцэхдээ ялагдаж, эвлэлцэхдээ ялж байсан. 2024 онд бид нэгдэж оролцсоноор хүчтэй сөрөг хүчин байж, эрх барина" гэжээ.