Өнөөдөр /2022.08.18/ АН-аас ээлжит 4/11 хэвлэлийн хурлаа хийлээ. Тус хэвлэлийн хуралд АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Ардчилсан Ахмадын Холбооны тэргүүн Б.Батсайхан
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, “Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/ гээд байгууллага бол ардчилсан үндсэн хуулиар дэндүү их тоглолоо. Эрх баригч нар ҮХЦ-ийг улстөрийн хэрэгсэл болгож ашиглаж ирсэн. ҮХЦ бол эрх баригч нарт таалагдсан шийдвэр гаргадаг биеэ үнэлэгч есөн хүн болж хувирсан байна. ҮХЦ дотор байгаа хүнийг гурван янзаар хардаг. Нэг нь насаараа дарга хийсэн тул энхрий хайрт намдаа өрөө төлж байгаа хэсэг, нөгөө нь манай хуулийн сургуулийн эрдэмтэд байдаг. Гэтэл тэд өөрийн итгэл үнэмшил, бичсэн ном шигээ байж чаддаггүй юм байна. Та нар бол эрх мэдлийн өмнө өчүүхэн амьтад гэдгээ харууллаа.
Та нараар ном заалгаж байсан хуульч нар та нараас ичиж байгаа. Энэ ҮХЦ-ийн есөн хүн Монголын хувь заяагаар тоглож байна. Үндсэн хуулийн цэцийн зөөлөн суудал дээр үлдэхийн тулд эрх баригчдын захиалгыг биелүүлж ажиллаж байгаа нь үнэхээр харамсалтай. Одоо бол та бүгд үндсэн хуулийн талаар, хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй боллоо шүү.
Мөн Доржханд гишүүнд хандаж хэлэхэд, МАН хэвлэлийн албаны ажилд ажил хийхээ боль оо. Ардын намын өмнөөс гарч хэвлэлийн хурал хийдэг ажилтан нь болж хувирлаа, өөрөөсөө ич. Саяхан нь ХҮН намаа хүн эрх чөлөө үндсэн хуулийг дээдэлдэг гэж явж байснаа, одоо та хэвлэлийн албаны ажилтан нь хийгээд зогсож байна шүү дээ. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тогтож үлдэхийн тулд Үндсэн хуулиар тоглож байна.
Засгийн газрын дөрвөөс дээш гишүүн давхар дээлтэй байхыг хориглосон заалтаа өөрчлүүлж байгаа юм чинь УИХ-ын гишүүдийн тоо 76 байна гэсэн заалтыг өөрчилж чадах юм байна. 76 буруу юм байна ер нь 130 байх ёстой юм байна гээд өөрчил. Хоёрдугаар ээлж хоолондоо орох гээд шүлэнгтээд зогсож байна. Албан тушаалын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй 2020 оны парламент бол шившигтэй байна. А.Отгонбаатар миний дүү МАН-ын цагаан хоолойг битгий хий. Дээр үед Ардын намын үзэл суртлыг ухуулаад, цагаан хоолой бариад гудамжаар явдаг нөхдүүд байсан" гэсэн юм.