Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага Ардын намын нэг хэлтэс, тасаг шиг ажиллаж байна /LIVE/

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага Ардын намын нэг хэлтэс, тасаг шиг ажиллаж байна /LIVE/

Өнөөдөр /2022.08.18/ АН-аас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, “Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага ардчилсан үндсэн хуулиар дэндүү их тоглолоо. Ер нь манай үндсэн хуулийн цэц бол энэ ардын намын байнгын хороо шиг юм ажиллаж ирсэн. Өмнө нь ч маш олон асуудал дээр зарчимгүй шийдвэр гаргаж байсан. Харин сая бол бүр уваагүй, Цэц шиг биш Ардын намын нэг хэлтэс тасаг шиг л ажиллаж байна. Үндсэн хуулийн цэцэд бол миний нэлээд их хүндэлдэг, үндсэн хуулийн талаар ном бичдэг хүмүүс орсон юм. Тиймээс үндсэн хуулиа хамгаалаад итгэл үнэмшилтэй байх болов уу гэсэн. Зүгээр нэг цэцийн зөөлөн суудал дээр үлдэхийн тулд албан тушаал дээр үлдэхийн тулд эрх баригчдын захиалгыг биелүүлж байгаа юм. Нэртэйгээр нь та нар шийдвэр гаргахдаа МАХН, МАН бол Монгол Улсыг мөнхөд удирдан чиглүүлэх хүч юм гэдэг 1960 оны социализмын үеийн заалтыг сэргээчихгүй яасан юм. Мөн Л.Оюун-Эрдэнэ мөнхөд ерөнхий сайдаар ажиллана гэж бичихгүй яасан юм. Одоо Монгол Улсын ҮХЦ-ыг бараг татан буулгах хэмжээнд очсон байна. Дахиад ийм хариуцлага, ёс зүйгүй хүмүүсээр бид хуулийг мануулж болохгүй юм байна. ҮХ-ын цэцийн дээр ҮХ өөрөө байдаг юм. Өнөөдөр /2022.08.18/ ҮХ-ын нэмэлт өөрчлөлт гэдэг бол ҮХ-ын нэг хэсэг шүү дээ. Гэтэл Үндсэн хууль өөрөө өөртэйгөө тэрсэлдэнэ гэж байхгүй л дээ ийм логикгүй шийдвэрийг цэц гаргалаа. Мөн Т.Доржханд гишүүнд хандаж хэлэхэд, Одоо боль, Ардын намын өмнөөс гарч мэдээлэл хийдэг хэвлэлийн төлөөлөгч боллоо. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байдаг гээд зогсож байгаа юм” гэв.

ҮЗЭХ: