Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зүүнбаян-Гашуунсухайтын төмөр замыг гацааж улс орныг хохироосон гэх үндэслэлээр шалгана гэж бид өмнө нь мэдээлсэн.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, алдагдсан боломжийн өртөг үүсгэсэн хүмүүсийг шалгаж, учирсан хохирлыг нэхэмжлэх ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Гашуунсухайтын төмөр замын ажлыг гацааж 80-90 их наяд төгрөгийн хохирлыг Монгол улсад учруулсан гэж байгаа юм.
Тиймээс түүний учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болсноо Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн.
Түүнээс гадна Х.Баттулга нь Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихдаа байхдаа БНХАУ-ын санхүүжилтээр баригдахаар төлөвлөөд байсан МУИС-ийн долдугаар байрны есөн давхар барилгын ажлыг зогсоосон талаар МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш доктор Б.Болд-Эрдэнэ хэлсэн байна. Тодруулбал, "БНХАУ-ын 25 сая долларын буцалтгүй тусламжаар барилгын ажлыг эхлэх гэж байхад Хятадын дарга Ши Жин Пинд захидал бичиж Майдар хөшөөнийхөө дэргэд бариулна гээд зогсоосон" гэжээ.