УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг "ном уншдаггүй" гэж намын нөхөд нь шүүмжилжээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг "ном уншдаггүй" гэж намын нөхөд нь шүүмжилжээ

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар сургаар МАН-ын бүлгийн гишүүд саяханы нэг өдөр албан бус уулзалтыг зохион байгуулсан байна.

Уулзалтын үеэр Ж.Ганбаатар Эдийн засгийн хөгжлийн сайдад амбицтай байгаагаа хэлэхэд нь намын нөхөд нь шүүмжилж "Чи ном уншдаггүй биз дээ. Ийм байж яаж сайд болох юм. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын учрыг олж чадахгүй жижиг дунд үйлдвэрлэл ярьдаг. Боловсролгүй, туршлагагүй байж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хань болохгүй" гэж хэлжээ. Ташрамд дурдахад, Эдийн засгийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар нар амбицлаж байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм.