ОХУ, Украины байдал хурцадмал байгаа энэ үед Монгол Оросын хамтарсан цэргийн сургуулилт Ховд аймагт болсон явдлыг зарим иргэд эсэргүүцэж буй. Харин тус сургуулилтын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийж, “Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Батлан хамгаалах яамдуудын хооронд тохирсон тохиролцоо" гэж мэдэгдсэн.
Үнэндээ, хамтарсан цэргийн сургуулилт хийх шийдвэрийг Гадаад харилцааны яам биш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн шийдвэрлэсэн асуудал юм.
Тодруулбал, ҮАБЗ-ийн ажлын алба дээр хамтарсан цэргийн сургуулилтын талаар зөвлөмж боловсруулагдаж, ҮАБЗ-ийн хуралд оруулсан байх талтай. Гэтэл хамтарсан цэргийн сургуулилтын талаар Ж.Энхбаяр ярихаас зугтаж, асуудлыг огт мэдэхгүй байж болзошгүй “эмэгтэй сайд” өмнөөс нь гарч ярьж, өөрөө нуугдав уу гэх хардлага төрж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Ховд аймагт болсон Монгол, Оросын хамтарсан цэргийн сургуулилтын нээлтэд оролцож үг хэлсэн байна. Тэрээр тус сургуулилтын үйл ажиллагаанд оролцсон гэдгээ бусдаас ихэд нууцалж байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлсэн юм.