ВИДЕО: Д.Сумъяабазарын "хүн загнаж, тушаал буулгаад байсан" автозамын ажлын хэрэгжиж хугацаа дууссан ч, ашиглалтад ороогүй байна

ВИДЕО: Д.Сумъяабазарын "хүн загнаж, тушаал буулгаад байсан" автозамын ажлын хэрэгжиж хугацаа дууссан ч, ашиглалтад ороогүй байна

Өнгөрөгч онд хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан Хиллс” хотхоны хажуу талаас "Зайсан хүртэлх автозам барь" гэж тушаал буулгаж байсан билээ. Тэгвэл тэрхүү газар өнөөдрийн байдлаар ямар дүр төрхтэй байгаа талаар бид сурвалжиллаа.

ВИДЕО:

Тус автозамын ажлын хэрэгжиж дуусах хугацаа 2021 оны арванхоёрдугаар сард байсан хэдий ч өнөөдрийн байдлаар автозамын ажил бүрэн дуусаагүй, ашиглалтад ороогүй байдалтай байна. Ойр хавийн оршин суугчдын хэлж байгаачлан “Эзэмших эрхийг цуцлаагүй нь улмаас автозамын ажил удаан үргэлжилсэн байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлж байсан ч удаатай.

Энэ мэтчилэн манай зарим үе үеийн хотын дарга, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд цахим сүлжээнд олны анхааралд өртөж, далайцтайгаар мэдэгдэж байсан хэд хэдэн бүтээн байгуулалт хэрэгжээгүй орхигдож, бүтээн байгуулалтын явц удааширсаар байна. Тухайлбал,  хотын дарга асан С.Амарсайханы тусгай замын автобусны санхүүжилтийг өөрийн хамаарал бүхий “Оюуны ундраа” группийн анх санаачилж байсан “Агаарын дүүжин тээвэр”-т зарцуулна гэсэн ч өнөөдөр нийслэл автобус ч үгүй, дүүжин тээвэр ч үгүй болсон юм.