Л.Энх-Амгалан: Иргэн шаардлагатай мэдээлэл, санал хүсэлтийг цахимаар илгээхэд, төрийн бүх яамнууд шууд хариу өгнө /LIVE/

Л.Энх-Амгалан: Иргэн шаардлагатай мэдээлэл, санал хүсэлтийг цахимаар илгээхэд, төрийн бүх яамнууд шууд хариу өгнө /LIVE/

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУЯ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулж байна.

Тэрбээр, Монгол Улсын үндэсний цахим шуудангийн үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж байна.Үндэсний цахим шуудан гэдэг нь 16 наснаас дээш бүх хүнийг E-Mongolia системээр дамжуулж майл хаягтай болгож байгаа. Ингэснээр өнөөдөр /2022.08.17/ Монгол Улсад ухаалаг утас хэрэглэдэг. 3.8 сая хүн байгаагаас одоогоор 1.5 сая иргэн E-Mongolia системийг ашигладаг. Үндэсний цахим системийн давуу тал бол иргэн төртэй шууд харьцдаг. Төр нь иргэнтэй шууд харьцдаг ийм харилцаа үүсээд байна. Жишээ нь өнөөдрийн байдлаар гадаад пасспортын хугацаан дууссан 60 мянган хүн байна. Энэ хүмүүст таны гадаад пасспортнын хугацаа дууссан байна гэдэг сануулгыг өгч байгаа. Харин иргэний үнэмлэхийн хугацаа нь дуусаж байгаа 4950 иргэн байна. Энэ хүмүүст сунгуулах мэдэгдэл явуулна.

Заавал даргын үүд сахилгүй өөрийн хэрэгцээтэй мэдээлэл санал хүсэлтийг мэйлээр илгээдэг. Төрийн бүх яамнууд үүнийг авч эргэн хариу өгдөг ийм тогтолцоонд бид шилжиж байна.

E-Mongolia aппликэйшнд төрийн 680 орчим үйлчилгээ орсон байна. орон нутгийн 1200 орчим иргэд оршин суугаа газраасаа төрийн үйлчилгээг авч болно" гэв. 

E-Mongolia системээр цэцэрлэгийн бүртгэл хийж буй. Одоогийн байдлаар 80 орчим мянган хүүхэд цахимаар дамжуулан бүртгүүлсэн байна. Хүүхдийн бүртгэлийн хариу буюу "таны хүүхэд энэ цэцэрлэгийн энэ ангид орлоо" гэдэг мэдээллийг E-Mongolia-гаар дамжуулан эцэг эхчүүдэд өгчээ. Мөн сургуулийн бүртгэл цахимаар хийгдэхээр болсон байна.

-МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙХ ХУУЛИЙН ДАГУУ, ХУВЬ ИРГЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ӨӨР НЬ МЭДЭГДЭХГҮЙГЭЭР АШИГЛАХ ЭРХИЙГ ХОРИГЛОСОН-

Иргэн төрийн татвар болон бусад үйлчилгээний хугацаа дууссан, мэдээлэлийг төрөөс иргэний утсанд цаг хугацаанд нь мэдээлнэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэний мэдээллийг тухайн хүнд мэдэгдэхгүйгээр ашиглахыг хориглоно. Тиймээс иргэний мэдээллийг ямар төрийн байгууллага ашигласныг мөн цахим хаягаар илгээнэ гэдгийг Л.Энх-Амаглан сайд онцоллоо. 

LIVE: