Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
-Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар,
-Ерөнхий сайдын Эгийн голын усан цахилгаан станцын төслийн үйл ажиллагаатай танилцсан талаар,
-“Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар,
-Монгол Улсын Хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар зэрэг 20 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.