Д.Сумъяабазар: Усан паркийн асуудал хууль зөрчөөгүй, хүмүүс улстөржүүлээд байна

Д.Сумъяабазар: Усан паркийн асуудал хууль зөрчөөгүй, хүмүүс улстөржүүлээд байна

Өчигдөр /2022.08.14/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явцтай танилцсан. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, “Усан паркийн асуудал хууль зөрчөөгүй. Тус газар анх 2008 онд орон сууцны зориулалттайгаар гарсан. Тухайн үед хүчингүй болгоод шүүхээр усан паркийн зориулалттайгаар гаргасан. Гэвч дахин шүүхээр хүчингүй болгоод “орон сууц, усан парк, тусгай зориулалт” гурван зориулалтаар гарсан юм. Одоо баригдаж байгаа орон сууцны барилгын явц хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдаж байгаа. Энэ асуудлыг хүмүүс улстөржүүлээд байгаа” гэсэн юм.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө