“Сайн уу Монгол” хэмээн НҮБ твиттер хуудастаа мэндчилжээ

“Сайн уу Монгол” хэмээн НҮБ твиттер хуудастаа мэндчилжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Антонио Гутерреш манай улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр /2022.08.08/ хүрэлцэн ирээд байна.  НҮБ-ын тэргүүн Монгол Улсад цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиглэлээр хүч чармайлт гаргаж буй улсынх нь хувьд зочилж буйгаа онцлон тэмдэглэсэн байна.

Мөн НҮБ-ын ЕНБД Монгол Улсад 4 удаа айлчлал хийсэн ба хамгийн сүүлд 2009 онд айлчилж байжээ. Харин Антонио Гутеррешын хувьд манай улсад хийж байгаа анхны айлчлал юм.

Тэгвэл тус айлчлалын талаар НҮБ албан ёсны твиттер хуудастаа, “Hello Mongolia” буюу Сайн уу Монгол хэмээн манай нутгийг дээрээс /магадгүй онгоц/ авсан зургийн хамт нийтэлжээ.