ТОДРУУЛГА: НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтаж авна

ТОДРУУЛГА: НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтаж авна

Ойрын өдрүүдэд манай улсад томоохон улс орны өндөр албан тушаалтнууд албан ёсны айлчлал хийж байна.

Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 05-ны өдөр /2022.07.05/ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров айлчилсан бол өчигдөр /2022.08.07/ БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И хүрэлцэн ирсэн. Харин өнөөдөр айлчлах НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд түүний хувьд илүү хүндэтгэлтэй хандаж угтан авах талаар онцлоод байгаа юм. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад, “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнөөдөр хүрэлцэн ирнэ. Цагийг хэлэх боломжгүй ч оройхон буухаар төлөвлөөд байна. Түүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтаж авна” гэлээ.