Өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал эхлэх бол, маргааш НҮБ-ын тэргүүн манай улсад ирнэ

Өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал эхлэх бол, маргааш НҮБ-ын тэргүүн манай улсад ирнэ

Өнөөдөр /2022.08.07/ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айчилна. Түүний айлчлал манай улсад өнгөрөгч Баасан гараг /2022.08.05/-т эхлэх байсан Тайваний асуудлаар болж хоёр хоног хойшилсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн.  

Тэгвэл тус айлчлалын хүрээнд, “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно" гэж ГХЯ-наас мэдээлсэн. Харин маргааш /2022.08.08/ манай улсад НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешын хийх айлчлал эхлэх юм. 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө