Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.
Тэрбээр, "Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох шалгах чиглэлээр үүрэг даалгавар бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Тойргын бус хүүхдийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигын эсрэг үүрэг даалгавраа биелүүлж ажиллахыг хэлье.Ажлын хэсэг АТГ, ТЕГ, ЦЕГ-аас алба хаагчид оролцон ажиллана.
Хоёрдугаарт, Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг тасалдуулж, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсон. Тухайлбал Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан байх жишээтэй. Энэ мэт үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийг өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно" гэлээ.