Зөвхөн ЗГ-т чиглэл өгөх эрхтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөр албаныханд чиглэл өгч, хууль зөрчсөн мэт мэдээллийг БОАЖЯ-наас гаргажээ

Зөвхөн ЗГ-т чиглэл өгөх эрхтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөр албаныханд чиглэл өгч, хууль зөрчсөн мэт мэдээллийг БОАЖЯ-наас гаргажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгсөн гэх мэдээллийг Байгаль орчин аялал жуучлалын яам /БОАЖЯ/-наас хийгээд байна. Улмаар тус мэдээлэлд, “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийг ирэх долоо хоногт байгуулж, Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллана” гэжээ.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйл Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх эрхийг тодорхой зааж өгсөн байна. Тодруулбал, хуулийн тус зүйлд “Ерөнхийлөгч үүрэг чиглэлийг зөвхөн Засгийн газар /ЗГ/-т өгнө” гэж заажээ. Тодруулбал, Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Үүнд;

  • Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих.
  • Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно
  • Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж,
  • Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
  • Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
  • Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
  • Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
  • Уучлал үзүүлэх;
  • Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
  • Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах зэргийг тусгажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Товчхондоо, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд л чиглэл өгөх эрхтэй ба хэрэв зарлиг гаргавал Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БОАЖЯ болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх эрх, үүргийг Үндсэн хуулиар олгоогүй байна.

Гэтэл “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгч” түүнийг Үндсэн хууль зөрчсөн мэт мэдээллийг БОАЖЯ-наас гаргажээ.