Ч.Өнөрбаяр: Оросуудын өмнө МАН-ынхан дандаа гөлөг болж, Монголын байр суурийг илэрхийлж чаддаггүй

Ч.Өнөрбаяр: Оросуудын өмнө МАН-ынхан дандаа гөлөг болж, Монголын байр суурийг илэрхийлж чаддаггүй

Өнөөдөр /2022.07.27/ АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Ч.Өнөрбаяр, “Оросуудын өмнө МАН-ынхан дандаа гөлөг болдог. 70 жил ингэж явж ирсэн. Оросын нэг дарга ирэхээр гөлөг болж, Монголын байр суурийг илэрхийлж чаддаггүй. МАН-ын энэ байдал хэзээ ч засагдахгүй юм байна. МАН-ыг барууныхан тоож хардаггүй. Яагаад гэвэл тэднийг коминистууд гэж хардаг. Тэд хүний хувийн өмчийг хураадаг, ардчиллыг үзэн яддаг, иргэдийнхээ шүүмжийг сонсож чаддаггүй тул барууны орнууд МАН-ыг хүлээж авдаггүй. Зөвхөн Оросын дагаад Монгол Улс хөгжинө гэж байхгүй. Тэгж хөгждөг бол Оросыг дагасан Кригистан, Беларус зэргийг хар, тэдний хөгжсөн нь хаана байна. Хилийн дээс алхаад Улаан-Үүдийг хар, буриадууд яаж амьдарч байгааг МАН-ынхан олж хар” гэсэн юм.