З.Мэндсайхан: Ургац хураах ажилд оюутнуудыг хамруулж, ажилласан цагийг хичээлийн кредит цагт шилжүүлэн тооцно

З.Мэндсайхан: Ургац хураах ажилд оюутнуудыг хамруулж, ажилласан цагийг хичээлийн кредит цагт шилжүүлэн тооцно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.



Тэрбээр, Ургацын урьдчилсан баланс наймдугаар сарын 20 гэхэд гарна. Ургац хураах ажилд оюутнуудыг хамруулж, ажилласан цагийг хичээлийн кредит цагт шилжүүлэн тооцох талаар БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Энэ жил ургац хураахад 10-15 мянган оюутныг ажиллуулна гэв.  

Манай улс 2021 онд 67.7 сая толгой мал тоолуулсан, 24 сая төл хүлээн авсан. Өнөөдөр Монголын талд түүхэндээ хамгийн олон буюу 91 сая толгой мал бэлчиж байна.

Малын зүй бус хорогдол 118 мянган толгой байна. Өмнөх жилүүдэд дунджаар 1.1 сая толгой мал зүй бусаар хорогдож байсан статистик бий гэлээ.