Дарханы замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудыг шалгахыг албан ёсоор үүрэгдэв

Дарханы замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудыг шалгахыг албан ёсоор үүрэгдэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилтай  /2022.06.30/ танилцах үеэрээ "Дарханы замыг барих тендерийг хэн сонгон шалгаруулсан юм. Тендер дээр алдаа гарсан байна гэж үзэхээс өөр алга. Шулуухан хэлэхэд Зам тээврийн яам хэдэн байхгүй, цаасан компаниудыг тендерт шалгаруулснаас болж, Дарханы замын ажил гацаж байна. Тендерийн сонгон шалгаруулалтыг хийсэн албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах шаардлагатай" гэдгийг хатуу сануулсан. 

Тэгвэл уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутэй эсэхийг шалгаж тогтоохыг албан ёсоор үүрэгдсэн байна.