Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг Эрдэнэс Монгол ХХК-ийн Зэс, металлын группийн даргаар томилох шийдвэр энэ сарын 06 /2022.07.06/-ны өдөр гарсан байдаг. Харин Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирлынхаа ажлыг өгөөгүй, үргэлжлүүлэн хийж байгаа юм. Тэгвэл тус үйлдвэрийн ерөнхий захирлаар одоогийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл томилогдож магадгүй гэх мэдээлэл байна.
