Өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр /2022.06.22/ БНСУ-ын Чежү хотр руу визгүй аялал, жуулчлал эмчилгээний журмаар очсон Монгол иргэдийн 18 нь хугацаа хэтрүүлэн үлдээд байна.
Энэ талаар Манай улсын гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө. Үүнд, “Зургадугаар сарын 22-нд Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний 5 нь визгүй зорчих хугацаандаа БНСУ-аас гарч, 18 иргэн хугацаа хэтрүүлэн үлдээд байна. Хууль бусаар байгаа гадаадын иргэдийг олж тогтоох, албадан гаргах ажиллагааг БНСУ-ын хууль хяналтын байгууллага хэрэгжүүлдэг. Одоогоор Солонгосын талаас дипломат шугамаар манай талд мэдэгдсэн зүйл байхгүй байна. БНСУ-ын Хууль зүйн яам, Цагаачлалын албанаас Чежү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлах эсэх албан ёсны шийдвэр гаргаагүй хэвийн нэвтрүүлж байна” гэв.