Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэгэнэ сарын 20-нд Бүгд Найрамдах Словени улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ барив.
Ерөнхийлөгч Борут Пахор Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсад өрнөж буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд М.Цэнгэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд М.Цэнгэг Любляна хотноо ажиллах үеэрээ тус улсын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн хөгжил, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, шинжлэх ухаан, спортын яам, Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.