Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Цагдаа, АТГ, Тагнуул, Улаанбаатар төмөр зам гээд төрийн байгууллагуудын удирдлагууд Хэнтий аймгийн уугуул, харьяат иргэд сонгогдож, томилогдон ажиллаж байна.
-ХАМГИЙН ОЛОН АЖЛЫН ХЭСЭГТ Х.НЯМБААТАР САЙД АЖИЛЛАСАН ГЭХ ЗОРИЛТТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭВ ҮҮ-
Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын тогтоолын дагуу нэг, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийн дагуу 17, Ерөнхий сайдын захирамжийн дагуу 33 гээд нийт 51 ажлын хэсгийн гишүүн, ахлагчаар ажиллажээ.
Тухайлбал;
- Оюу толгойгоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар,
- Авлигын эсрэг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар,
- Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар,
- Авлига бууруулах ажлын хэсгийн ахлагч Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар,
- Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсэг гээд бараг бүх ажлын хэсэгт тэрээр орж ажиллажээ.
Магадгүй Х.Нямбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар байгуулсан 33 ажлын хэсгийн ихэнхэд нь ахлагчаар ажилласан байх. Энэ талаарх мэдээллийг сүүлийн үед хэвлэлүүдэд тарааж байж болзошгүй айгаа юм.
-БООМТ БАЙСАН Ч, ЗАМ БАЙСАН Ч ЯВЖ, ЯРЬЖ Л БАЙДАГ Х.НЯМБААТАР САЙД-
Нөгөө талаар Хууль зүй дотоод хэргийн сайд болон яамны харьяа байгууллагуудад цагдаа, дотоодын цэрэг, архив, гадаадын иргэн харьяат зэрэг ордог. Гэтэл Х.Нямбаатар сайд Дарханы зам, Замын-Үүд гээд өөрт нь хамааралтай бус асуудлууд дээр ярьж л байдаг орохгүй юмгүй сайд болоод буй.
Тухайлбал, 2021 онд коронавирусийн улмаас БНХАУ-ын Эрээн боомт хэсэг хугацаанд хаагдахад, Х.Нямбаатар сайд “БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсан. Тиймээс Эрээн хотын 30 гаруй мянган оршин суугчаа өнөөдөр бүгдийг нь шинжилгээнд хамруулах асуудал тавигдсан учраас боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо” гэж мэдэгдэж байв. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Мөн саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын ажилтай танилцах үеэр Х.Нямбаатар явж л харагдсан. Энэ мэтээр боомт байсан ч, зам байсан ч явж, ярьж байдаг бүх юмны сайдтай болоод байна.