Х.Нямбаатар сайд “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан арга хэмжээнд ОРОЛЦСОНГҮЙ

Х.Нямбаатар сайд “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан арга хэмжээнд ОРОЛЦСОНГҮЙ

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын арга хэмжээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр боллоо.

Тус арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нарын албаны хүмүүс оролцож, Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

Харин эл арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирээгүй нь олны анхаарлыг татав. Тэрбээр угтаа өөрт хамааралтай болоогүй хамааралгүй олон төрлийн арга хэмжээ, үйл явдалд биечлэн оролцдог гэдгээрээ алдаршсан. Гэвч удирдаж буй салбарынхаа байгууллагуудын ойн баярт оролцсонгүй. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэдхэн хоногийн өмнө нутагтаа яваа гэдгээ цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлж, гарын хоолоо хийж байгаа бичлэгээ хүргэж байсан. Үүнээс үзвэл тэрбээр хөдөө орон нутгаар аяалж яваа бололтой. Ямартай ч Х.Нямбаатар сайд “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын арга хэмжээнд оролцсонгүй. Тэр ч байтугай цахим сүлжээнд идэвхтэй тэрбээр өөрийн цахим хуудсаараа ч баярын мэнд хүргэсэнгүй.