Өнөөдөр /2022.07.19/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуралдаж байна. Энэ үеэр Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлыг тус дүүргийн иргэдийн төлөөлөгчид тавьж байгаа аж.
Учир нь Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 72,9 хувь нь тус дүүргийн засаг дарга Ө.Сумъяабазарыг огцоруулах санал өгсөн аж.
Гэтэл Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазар БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийн саналыг албажуулж Ө.Сумъяабаатарыг засаг даргын албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргахгүй байгаа аж. Харин өнөөдөр иргэдийн төлөөлөгчдийг Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабаатар хүлээн авч уулзсангүй. Тэд Баянгол дүүргийг засаг даргатай болгож өгөхийг шаардаж лоозон барьжээ.