УИХ-ын дарга Г.Занданшатарт БНЭУ-ийн парламентын доод танхимын дарга мэндчилгээ ирүүлжээ

УИХ-ын дарга Г.Занданшатарт БНЭУ-ийн парламентын доод танхимын дарга мэндчилгээ ирүүлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла мэндчилгээ ирүүлэв.

Тэрээр мэндчилгээндээ, Наадмын баярыг тохиолдуулан Эрхэм Танд болон УИХ-н гишүүдэд Энэтхэгийн парламентын өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Манай хоёр орон харилцан итгэлцэл, хамтын сайн сайханд суурилсан найрсаг, элгэмсэг харилцаатай орнууд. Хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжууд бий гэдэгт би гүнээ итгэдэг. Энэ хүрээнд Тантай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байна. Ташрамд Танд эрүүл энх, зорьсон үйлс нь бүтэмжтэй байхын ерөөл өргөхийн зэрэгцээ Монголын найрсаг ард түмэнд энх амгалан, аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

Эрхэмсэг УИХ-н дарга Танд өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлье.