"Чингис хаан"-ы хөргийг эрхэмлэн залах тухай зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргалаа

"Чингис хаан"-ы хөргийг эрхэмлэн залах тухай зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны хөргийг эрхэмлэн залах тухай зарлиг гаргалаа.  

Тус зарлигт "Эзэн богд Чингис хааны иш хөргийг Монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай. Хоёр, Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чандад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай. Гурав Монгол хүн, айл өрх бүр эзэн богд Чингис хааны иш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай. Дөрөв, Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйг гүнээ ухамсарлан Эзэн Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билэг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөн, төрт ёсны үнэт зүйл ав соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеийг сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай" гэжээ.