Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз Монголчуудад баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр твиттер хуудастаа “Европын Холбоо болон Төлөөлөгчийн газрын нийт ажилтнуудын нэрийн өмнөөс Монгол Улсын Их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Монголын нийт ард түмэндээ баяр баясгалантай, гайхалтай сайхан баярыг хүсэн ерөөе. Дэлгэр сайхан наадаарай” хэмээн видео нийтэлжээ.
🇪🇺🇲🇳Европын Холбоо болон Төлөөлөгчийн газрын нийт хамт олны өмнөөс Үндэсний их баяр- Наадмын мэндийг Монгол түмэнд өргөн дэвшүүлье!
— European Union Ambassador to Mongolia (@EUAmbMNG) July 10, 2022
Та бүхэн баяр цэнгэлээр дүүрэн дэнж хотойтол
Дэлгэр сайхан наадаарай. pic.twitter.com/IlzKUZs5NX