УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ жилийн Улсын баяр наадамд зодоглох ажээ

УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ жилийн Улсын баяр наадамд зодоглох ажээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд даяар дуурсагдах далай даян, Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зодоглохоор бүртгүүлснийг бөхийн салбар хорооноос мэдээллээ.  Ингэснээр энэ жилийн наадамд Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын дөрвөн Дархан аварга зодоглох нь.